Оройн бакалавр, Магистр, Докторын элсэлтийн бүртгэл

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2018.05.30-08.31-ны 22.00 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх >>

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД

  • Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн судалгааны төв
  • Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт Судалгааны Төв
  • Хуульчдын Холбоо

ЭРХ ЗҮЙН МАГИСТР

Хууль зүйн салбараар суралцагсдад өндөр эрэмбийн хөтөлбөр хэрэгжүүлэн мэргэжлийн түвшинд ажиллах, судалгааны ажил гүйцэтгэх мэдлэг, чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

ГАДААД ХЭЛ, ШИНЖЛЭЛИЙН МАГИСТР

Хөтөлбөрийн зорилго нь бакалаврын суурь мэдлэгт үндэслэн судалгааны ажил гүйцэтгэх, өрсөлдөх болон хөрвөх чадвартай мэргэжилтэнг гаргахад оршино.

ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД

Бакалаврын оройн сургалт (Сургалтыг гадаад хэлээр сонгож, судлах боломжтой.)

Бүлэг Хөтөлбөрийн Суралцах Хяналтын тоо
Индекс Нэр Хугацаа Хэлбэр
I D042101 Эрх зүй 1 - 2 жил Өдөр/Эчнээ 80

Магистрын сургалт (Сургалтыг гадаад хэлээр сонгож, судлах боломжтой.)

Бүлэг Хөтөлбөрийн Суралцах Хяналтын тоо
Индекс Нэр Хугацаа Хэлбэр
I Е04210101 Эрх зүй 1 - 2 жил Өдөр/Эчнээ 80
II Е02320202 Гадаад хэл, шинжлэл 1 - 1.5 жил Өдөр/Эчнээ 30

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬД МАГИСТР,
ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
  1. ХИС-ийн харьяа Билиг дээд сургууль /цаашид Билиг дээд сургууль гэх/ – ийн магистрын хөтөлбөрт суралцагч элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2007/187 дугаар тушаалаар баталсан “Магистр докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”, Билиг дээд сургуулийн захиргааны хурлын 2018 оны 5 сарын .... ны өдрийн шийдвэрээр баталгаажсан "Билиг дээд сургуулийн магистр, докторын элсэлтийн журам" – ыг баримтална.
  2. Билиг дээд сургуулийн магистр, докторын өдрийн хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
  3. Билиг дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн шалгалт өгч элсэх болзол хангасан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.
  4. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  5. Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг biliggraduate.gate.mn/ цахим хуудсанд байрлуулна.
  6. Өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр / докторын зэргийн хөтөлбөрт суралцахыг хүссэн элсэгчид сургалтын агуулгын залгамж, чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг мэргэжлийн тэнхмийн санал, зөвшөөрөл дээр үндэслэн судална. Эдгээр хичээлийн багц цагийг магистр/докторын зэрэг олгох үндсэн ачаалалд тооцохгүй.
  7. Элсэлт авах хөтөлбөр, элсэлтийн бүртгэлийн дэс дараалал, элсэлтийн шалгалтын хуваарь болон бусад мэдээллийг Билиг дээд сургуулийн www.biliginstitute.mn мэдээллийн цахим сайт, biliggraduate.gate.mn/ элсэлтийн бүртгэлийн сайт, хичээлийн 2 – р байрны мэдээллийн самбар болон өдөр тутмын сонингуудад байршуулна.
  8. Билиг дээд сургуульд элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна.
  9. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг Билиг дээд сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
Хоёр. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
  1. Магистрын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  2. Мэргэжлийн хөтөлбөрт тухайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх бөгөөд өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэдийн хувьд мэргэжлийн тэнхимээс санал болгосон зөрүү кредитийг судлахыг зөвшөөрвөл, магистрын хөтөлбөрт элсүүлнэ. (Тухайлбал, бизнесийн удирдлагын бус мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн менежментийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл зөрүү кредит судална.)
  3. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ /цахим картаар төлбөрийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг системээс үзнэ үү/.
  4. Бүртгүүлэгч нь системд өөрийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг заавал бүртгүүлэх бөгөөд энэ мэдээллийн үнэн зөв оруулсан байдлыг бүртгүүлэгч өөрөө хариуцна.
Гурав. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
  1. Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр biliggraduate.gate.mn/ болон биеэр ирж бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
  2. Цахим хэлбэрээр бүртгүүлэгч нь 2018 оны 5 сарын 30 – нөөс 8 сарын 31 – ний хооронд бүртгүүлэн, бүртгэлийн хураамж, бусад холбогдох баримтуудыг зааврын дагуу илгээнэ.
  3. Биеэр ирж бүртгүүлэх иргэд 2018 оны 5 сарын 30 – нөөс 8 сарын 31 – ний хооронд Билиг дээд сургуулийн хичээлийн 2 – р байрны 2 давхарт сургалтын нэгдсэн албанд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ирж, бүртгүүлнэ.
  4. Бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
      Бүрдүүлэх материалын жагсаалт
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
    • Бакалаврын диплом, хавсралтын хамт
    • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
    • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлөхөөс гадна бэлнээр төлж болно
    • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
Дөрөв. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
  1. Бүртгүүлэгч бакалаврын зэргийн боловсролоо Билиг дээд сургуульд эзэмшиж 3-аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ Билиг дээд сургуулийн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  2. Билиг дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан, голч дүн нь 3 – аас дээш бол төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно.
  3. Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн магистрын хөтөлбөрт хавсралтад заасан хичээлүүдээс холбогдох шалгалтыг журмын хавсралт-1-д заасны дагуу өгнө.
  4. Шалгалтыг бүртгэл дууссаны дараах 14 хоногт багтаан салбар сургуулиас томилогдсон комисс зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргаж сургалтын мэдээллийн системд оруулна.
  5. Шалгалт авах өдөр, цаг, байр, шалгалтын талаарх мэдээллийг бүртгэлийн хугацаанд biliggraduate.gate.mn/ цахим хуудсанд байршуулна.
  6. Шалгуулагчдад шалгалтын дүнг бүртгэлийн системээр мэдэгдэнэ.
  7. Шалгалтанд авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авсан тохиолдолд Билиг дээд сургуульд элсэх болзол хангасан гэж үзнэ. Шалгалтын нийт оноог дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
    • Тухайн хөтөлбөрийн хувьд нэг шалгалт авсан бол уг шалгалтын оноо;
    • Тухайн хөтөлбөрийн хувьд хоёр шалгалт авсан бол эдгээр шалгалтын онооны дундаж оноогоор тооцно. Өөрөөр хэлбэл, I болон II шалгалтын оноог нэмэн нийлбэрийг хоёрт хуваана.
Тав. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
  1. Бүртгүүлэгчийн шалгалтын нийт оноог хавсралтад заасан шалгалтын харьцаагаар 4.7-д заасан аргачлалаар тооцож жагсаан, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Хяналтын тоог салбар сургуулиуд элсэлтийн комисстой хамтран шийдвэрлэнэ.
  2. Шалгалтанд тэнцсэн эсэхийг шалгуулагчид Билиг дээд сургуулийн бүртгэлийн системээр мэдэгдэнэ.
Зургаа. БУСАД
  1. Бүртгүүлэгч системд бүртгүүлсэн боловч Билиг дээд сургуулийн үйл ажиллагаанаас үл хамааран элсэлтийн шалгалтыг өгөөгүй бол бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.
  2. Элсэх болзол хангасан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй /суралцах гэрээ байгуулаагүй/ хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.
  3. Элссэн магистрант, докторант нь сургалтанд хамрагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн жилийн тухайн улирлыг оролцуулан дараалсан 2 улирлын хугацаанд суралцах эрх нь хүчинтэй байна.
  4. Элсэх эрх авсан боловч анги бүрдээгүй тохиолдолд элсэгчид өөр ойролцоо хөтөлбөрийг санал болгоно. Элсэгч санал болгосон хөтөлбөрөөр суралцахгүй тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
  5. Биеэр болон цахим хэлбэрээр бүртгэл явагдаж байх үед Билиг дээд сургуулийн салбар сургуулиуд санал болгож буй хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, цахим шуудангаар зохион байгуулна.