“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ”


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг  дээд сургууль, БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэнтэй хамтран Ерөнхий боловролын сургуулийн нийгмийн ажилтанд  зориулан Монгол улсын Засгийн газраас баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсрол, мэдлэг чадварыг  дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт 2 өдрийн 1 багц цагийн агуулга бүхий сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны Мягмар гараг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны Лхагва гарагт Билиг дээд сургуулийн 109 тоот танхимд амжилттай зохион байгуулж, сургалтанд хамрагдан суралцсан нийт нийгмийн ажилтанд 1 багц цагийн сертификат гардууллаа.

2019-06-04 12:00

Буцах Бусад мэдээ