ОЮУТНУУД ГАДААД ХЭРГИЙН ЯАМАНД ЗОЧЛОВ


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа БИЛИГ дээд сургуулийн Олон улсын харилцааны нэгдүгээр ангийн оюутнуудын төлөөлөгчид Монгол Улсын Гадаад хэргийн яаманд зочлов. Энэ үеэр оюутнуудад Гадаад хэргийн яам, түүний түүх уламжлалын талаар Билиг дээд сургуулийн захирлын зөвлөх бөгөөд Олон улсын харилцаа,эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Удвал, ГХЯ-ны Дипломатын Академийн залуу судлаач Г.Ганбаяр нар танилцуулга хийж, Гадаад харилцааны музейг үзүүлэв. Музей үзэхэд Гадаад харилцааны төв архивын ахлах мэргэжилтэн Ж.Батчимэг үзмэрүүдийн талаар тайлбарлаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулав. Олон улсын харилцаа,эдийн засгийн тэнхимийн санаачлагаар зохион байгуулсан энэхүү танилцах аялал манай оюутнуудын хувьд ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ талаар ойлголтоо бататгах, сургууль дээрээ хичээл, семинарын явцад олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэхэд тустай, оюутнуудыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Ийм аяллыг удахгүй Олон улсын харилцааны төгсөх ангийн оюутнуудад зориулан хийж, ГХЯ-ны Дипломатын Академийн залуу судлаачидтай дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар Билиг дээд сургуулийн ОУХЭЗ-ийн тэнхимийн хамт олон төлөвлөж байна. 2015-04-20 12:00

Буцах Бусад мэдээ