ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН МЭДЭЭ


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургууль нь Эрх зүйн сургалтын хүрээнд төрийн болон аж ахуй нэгжийн захиалгаар мэргэжлийн чиг баримжааг өөрчлөх чиглэлээр Эрх зүйн бакалаврын 2.5 жилийн, боловсролын зэрэг ахиулах Эрх зүйн магистрын 1.5-2 жилийн сургалтуудыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 2014-2015 оны хичээлийн жилээс Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвтэй “Санамж бичиг”–т гарын үсэг зурснаар хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд сургалт, судалгааны хамтын ажиллагааны чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн нийслэл, дүүргийн прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр Эрх зүйн магистрын зэргийн сургалтыг хамтран зохион байгуулаад байна.

2015-04-30 12:00

Буцах Бусад мэдээ