ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ


ХИС-ийн харъяа БИЛИГ ДЭЭД СУРГУУЛЬ жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “БИЛИГ – БАГШ”, “БИЛИГ – ОЮУТАН” нэрт эрдэм шинжилгээний хурлаа 2015 оны 4 дүгээр сарын 10 – ны өдөр зохион байгууллаа. 2014-2015 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Сургуулийн Хуульзүйн Сургууль, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Хуульзүйн сургууль, Шихихутуг Хуульзүйн Дээд Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Олон Улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харъяа Билиг Дээд Сургуулийн нийт 70 гаруй багш, судлаач оюутан оролцож байна. Билиг Дээд Сургууль нь эрхзүй, олон улсын харилцаа – эдийн засаг, хэл соёл, боловсрол судлалын чиглэлээр бакалавр магистрын зэргээр мэргэжилтэн бэлтгэн төгсгөж буй сургалт аргазүйн олон жилийн туршлагадаа тулгуурлан залуу судлаачдыг дэмжин урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулддаг билээ. Тус эрдэм шинжилгээний хурлын байр эзэлсэн байдал: I байранд: МУИС-ийн ХЗС-ийн Олон Улсын Эрхзүйн 4-р курсын оюутан Т.Нандинцэцэг “Уул уурхайн хөрөнгө оруулалтын эрхзүйн тогтворжуулах гэрчилгээний асуудал” II байранд: МУИС, ХЗС-ийн Олон Улсын Эрхзүйн 5-р курсын оюутан С.Номынбаясгалан “Үндсэн хуулийн зөрчлийг Үндсэн хуулийн тайлбараар даван туулахад Үндсэн хууль тайлбарлах арга нөлөөлөх нь”, III байранд: ХИС-ийн харъяа Билиг Дээд Сургуулийн Монгол-Англи багшийн 3-р курсын оюутан Б.Батзаяа “Сургалтын аргазүйн шинэчлэлийн асуудалд - Багшийн сэтгэлгээ, чиг хандлага”, ХИС-ийн харъяа Билиг Дээд Сургуулийн Олон улсын эдийн засгийн 4-р курсын оюутан Э.Мөрөн “Инфляци” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Мөн МУИС-ийн ХЗС-ийн Эрхзүйн 5-р курсын оюутан Б.Наранцэцэг “Парламентын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хариуцлагын эрхзүйн зохицуулалт” (УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах) сэдвээр илтгэл тавьсан нь шүүгч, үзэгчдээс өндөр үнэлэлт авч тусгай байрын шагналыг хүртсэн юм. Эрдэм шинжилгээний төв 2015-04-15 12:00

Буцах Бусад мэдээ