Бүртгүүлэхдээ зайлшгүй анхаарах зүйлс:

  • Магистрын сургалт эрхлэх журам болон бүртгэх явцад тайлбаруудыг сайтар уншиж бүртгэлээ хийнэ үү.
  • Хувийн мэдээллийг оруулах хэсэгт холбоо барих утас, имэйл хаягаа зөв бичиж, файл хэлбэрээр хавсаргах материалуудыг бүрэн оруулна уу.
  • Таны бүртгэлийн нууц үгийг бүртгүүлсэн имэйл хаягаар илгээнэ.
  • Бакалаврын дипломын голч оноогоо сайтар нягталж бүртгүүлнэ.
  • Таны босго оноо нь хүрсэн мэргэжлийн бүлгийн жагсаалтаас сонголтоо хийнэ.
  • Сонгосон бүлэг тус бүрийн бүртгэлийн хураамж 10 000 төгрөг байна.
  • Онлайнаар бүртгэлийн хураамжаа төлөхийн өмнө тухайн банкны онлайн гүйлгээ хийх Интернэт PIN код авсан байх ёстой. PIN кодгүйгээр ТА онлайн гүйлгээ хийх боломжгүй. (Энэ нь банкнаас тавигддаг шаардлага болохыг анхаарна уу.)
  • Та банкны төлбөрийн картгүй бол бусад ойр дотны хүний онлайн гүйлгээ хийх эрхтэй банкны карт ашиглан бүртгэлийн хураамжаа төлөх боломжтой.
  • ХУРААМЖАА БАНКНЫ КАРТААР ТӨЛСӨНИЙ ДАРАА ДУГААР БҮХИЙ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС ХЭВЛЭЖ АВСАНААР ТАНЫ БҮРТГЭЛ БҮРЭН ДУУСНА.
  • Бүртгэл хийх хугацаа дууссаны дараа элсэгчдийг бүлэг бүрээр онооны дараалалаар элсэлтийн хуудасны дугаараар жагсааж, хяналтын тоог баримтлан элсүүлнэ.

Банкуудын е-пин код авах зааврыг харах бол энд дарна уу


Бүртгүүлэх заавар

Элсэгч та системд анхлан бүртгүүлэхдээ үндсэн хуудасны БҮРТГЭЛ болон БҮРТГҮҮЛЭХ сонголтуудыг хийж бүртгэлийг эхлүүлнэ

Үүний дараа бүртгүүлэгчийн хэсэгт шилжих бөгөөд бүртгүүлэч нь өөрийн РЕГИСТРИЙН ДУГААР-г системд оруулж ШАЛГАХ товчыг дарна.

Шинээр бүртгүүлэгч нь ШАЛГАХ товчыг дарахад үндсэн бүртгэлийн хэсэг харагдах бөгөөд бүртгүүлэгч нь Хувь хүний, Холбоо барих болон Өмнөх шатны боловсролын бүлэг асуултуудыг бөглөн систем БҮРТГҮҮЛЭХ үйлдлийн хийнэ.

Бүртгүүлэх үйлдэл амжилттай хийгдсэнээр нэвтрэх цонх гарах бөгөөд Та РЕГИСТРИЙН ДУГААР, НУУЦ ҮГ ашиглан системд нэвтрэх боломжтой.

СИСТЕМД НЭВТРЭХ

Бүртгүүлсэн хэрэглэгч нь өөрийн РЕГИСТРИЙН ДУГААР, НУУЦ ҮГ ашиглан системд нэвтрэнэ.

Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг шалгаж системд нэвтрүүлэх бөгөөд бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэхэд:

  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
  • ХАВСРАЛТ ФАЙЛУУД
  • БҮРТГҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР-н жагсаалтууд харагдана.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Хэрэглэгчийн өмнө оруулсан хувийн мэдээлэл харагдах бөгөөд тухайн мэдээлэлд засвар өөрчлөлт оруулах боломжтой ба холбогдох өөрчлөлтийг оруулсны дараа хадгалах товчыг дарна.

ХАВСРАЛТ ФАЙЛУУД

Бүртгүүлэгч нь системд иргэний үнэмлэх, өмнө төгссөн сургуулийн диплом, түүний хавсралт зэрэг материалуудыг оруулах болон оруулсан материалуудыг устгах боломжтой байна.

Системд оруулах файлын төрөл нь MS WORD /.doc, .docx /, ACROBAT /.pdf/, ЗУРАГ /.jpeg,.jpg/ форматтай байх шаардлагатай.

Хавсралт файл оруулахдаа НЭМЭХ товчыг дарж хавсаргах файлын Ангилал, Тайлбар болон Системд оруулах файлаа сонгож БАЙРШУУЛАХ товчыг дарна.

Системд оруулсан хавсралт файлууд нь жагсаалтаар харагдаж бөгөөд бүртгүүлэгч нь хэдэн ч файл нэмэх болон шаардлагагүй файлуудыг устгах боломжтой байна.

БҮРТГҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР

Бүртгүүлэгч сургуулиас зарласан хөтөлбөрүүдэд бүртгүүлэхдээ БҮРТГҮҮЛЭХ товчыг дарж зарлагдсан сургалтын хөтөлбөрүүдээс сонголтоо хийнэ.

Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой байх ба бүртгүүлсэн хөтөлбөрүүд нь жагсаалтаар харагдана.

Хөтөлбөр сонгох цонхонд сургуулиас зарлагдсан хөтөлбөрүүдийн жагсаалт харагдах бөгөөд хөтөлбөр тус бүрийн ард байрлах СОНГОХ товчоор хөтөлбөр сонголт хийгдэнэ.

Хийгдсэн хөтөлбөр сонголтуудын харгалзах төлбөрийн гүйлгээг хийж бүртгэлүүд баталгаажина.

ТӨЛБӨР ТӨЛӨХ

Хөтөлбөр сонголтын дараа ТӨЛБӨР ТӨЛӨХ үйлдийг хийнэ.

Та өөрийн гүйлгээ хийх банкыг сонгон ТӨЛБӨР ТӨЛӨХ үйлдлийг хийнэ. Энэ үед тухайн сонгогдсон банкны гүйлгээний системд Таныг шилжүүлэх бөгөөд Та өөрийн картын дугаар, гүйлгээний код, CVV кодуудыг ашиглан төлбөрийн гүйлгээг хийгээрэй.

Гүйлгээ хийхэд анхаарах зүйлс:

  • Картын мэдээллийг алдаатай оруулахгүй байх /Картын дугаар, CVV код, эзэмшигчийн нэр, карт дуусах хугацаа зэрэг болно/
  • Картын үлдэгдэл хүрч байгаа эсэхээ нягтлах
  • Интернет гүйлгээний код авсан эсэх
  • Шинэ картуудын хувьд тухайн картыг идэвхижүүлсэн эсэхээ нягтлаарай.

Гүйлгээ амжилттай хийгдэхэд дараахь цонх гарах бөгөөд БУЦАХ сонголтыг хийж үндсэн хуудсанд шилжинэ

БҮРТГЭЛИЙН ХУУДАС ХЭВЛЭХ

Таны бүртгэл амжилттай хийгдсэнээр та тухайн хөтөлбөрүүдийн дагуу бүртгүүлж холбогдох төлбөрийг хийсэн талаарх БҮРТГЭЛИЙН ХУУДАС-г системээс хэвлэх боломжтой юм.

Үүний тулд БҮРТГЭЛИЙН ХУУДАС ХЭВЛЭХ сонголтыг хийнэ.

Энэ үед бүртгүүлэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлсэн хөтөлбөр, бүртгэлийн хураамын талаарх мэдээллийг дэлгэцэнд харуулах бөгөөд үүнийг хэвлэх төхөөрөмжрүү хэвлэх боломжтой.